АНУ-ын засгийн газрын хүнсний хэрэглээ, бодлого зохицуулах байгууллага FDA (Food and Drug Administration) энэ долоо хоногт нэгэн онцгой шийдвэр гаргасан байна.

Энэ бол Обамагийн засаг захиргааны үед гаргасан хүнсний бүтээгдэхүүнд тэмдэглэл хийх журмыг хэрэгжүүлж эхэлсэн явдал байв. Уг журмын дагуу 20 ба түүнээс дээш салбартай ресторан, хүнсний дэлгүүрүүд цэс, үнийн санал дээрээ тухайн бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээг бичиж харуулах ёстой болж байна.

Нэг талаасаа энэ нь хүмүүст өдөр тутмын хүнсний хэрэглээ, авч буй илчлэгийн хэмжээгээ хянах боломжийг олгож байгаа юм. Тиймээс нийтийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө ажилладаг хүмүүс, байгууллагуудад сайхан мэдээ болж байна.

Нөгөө талаас илчлэгийн хэмжээг харуулснаар хүмүүсийн худалдан авах шийдвэрт нөлөөлж, орлого ашиг буурах эрсдлийг бизнес эрхлэгчдэд үүсгэж байгаа юм.

Зарим мэргэжилтнүүд хүмүүсийн ихэнх нь өөртөө хэр хэмжээний илчлэг хэрэгтэйг сайн мэдэхгүй тул дээрх журмыг дэмий ажил болно гэж шүүмжилж байна. Тухайлбал ямар нэг илчлэгийн хэмжээг харуулсан ойлгомжгүй тоо байсны оронд замын хөдөлгөөн зохицуулдаг гэрэл шиг өнгөөр ялгадаг болбол илүү үр дүнтэй гэж тэд тайлбарлажээ. Жишээ нь ногоон өнгөөр тэмдэглэсэн бол өдөр тутам хэрэглэхэд зохимжтой хүнс, шар бол хэтрүүлж болохгүй, улаан бол хааяа хэрэглэхэд тохиромжтой гэх мэт.

Ямартай ч FDA-гийн шийдвэрийг Америкчуудын эрүүл мэндэд тустай алхам гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Эх сурвалж: Quartz

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.