Нийгмийг цочроосон бичлэг түгээх хэрэггүй

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хүүхдээ зодож буй нэгэн аавын бичлэг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархсан. Уг хэрэг нь Монгол Улсад үйлдэгдээгүй бөгөөд бичлэгт гарч буй хүү, аав хоёр нь Монгол Улсын иргэн биш болохыг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Будзаан мэдээллээ. Тэрбээр “Хэдийгээр Монгол Улсын иргэд биш боловч хүүхдийн эрх зөрчигдөж буй гэмт хэрэг, зөрчил. Хүүхдийн эрх дэлхийн хаана ч зөрчигдөж ёсгүй. Тиймээс холбогдох албаныханд хандаж шалгуулах ажил явуулна. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж  байна” гэв.

Иргэд цахим сүлжээнд нийгмийг цочроосон бичлэг тавьж, түгээснээр зарим иргэд хүүхдээ зодож, тарчлаах сэдэл авдаг тул ийм төрлийн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

+ There are no comments

Add yours