Энэ долоо хоногт ослын улмаас бага насны 16 хүүхэд гэмтжээ

Энэ долоо хоногт буюу 2018.04.30-2018.05.04-ний өдрийн хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд, тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Энэ нь нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг, хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг томчууд бидний буруутай үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.

Тухайлбал өчигдөр буюу тавдугаар сарын 03-ны өдөр л гэхэд таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ.

-Баянзүрх дүүргийн нутаг Да хүрээ гудамж, Эрдэнэ толгойн замд H.Grace маркийн автомашин явган хүний гарцаар гарч байсан зургадугаар ангийн сурагч 12 настай Б-г мөргөж гэмтээсэн.

-Хан-Уул дүүргийн нутаг 75-р сургуулийн баруун замд T.Harrier маркийн автомашин зургаан настай, есөн  настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн.

+ There are no comments

Add yours