Friday, April 19 2024

Уул уурхайн сайд асан Р.Жигжидэд Японы Засгийн газрын одон гардуулна

Япон улсын Засгийн газраас 2018 оны хаврын одон гардуулах гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлажээ. Одон медалийг Монгол улсаас Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нар одон хүртэхээр болжээ.

 Р.Жигжидийн олон жилийн турш Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонг гардуулах боллоо.

 Р.Жигжид:

・Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан

・Уул уурхайн сайд асан

・Монгол дахь Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан

・Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч

Д.Төмөртогоогийн Япон  дахь монгол хэлний боловсрол болон Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулах боллоо.

Д.Төмөртогоо:

・МУБИС-ын дэд захирал асан

・МУИС-ын Монгол судлалын хүрээлэнгийн дарга асан

・Шинжлэх Ухааны Академийн Хэл-зохиолын хүрээлэнгийн захирал асан

・Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судалалын хүрээлэнгийн зочин профессор асан

・Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан

・Олон Улсын Монгол Судлалын Холбооны Хүндэт ерөнхийлөгч , зөвлөх

+ There are no comments

Add yours

You May Also Like: