Бүх хүүхдэд мөнгө олгох төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслөөр хүүхдийн мөнгийг одоо олгож байгаа 60 хувиас 80 хувьд олгохоор тусгасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 100 хувьд олгох төсөл өргөн барьсан.

Зарим гишүүд хүүхдийн мөнгийг халамж биш хэмээсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн 80 хувьд мөнгө олгох хэлэлцээр хийсэн” гэсэн хариулт өгсөн юм. Ийнхүү уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүд дэмжсэн бөгөөд чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн бүх хүүхдэд  мөнгө олгох төслийг хэлэлцэх юм.

Д.ДУЛМАА

+ There are no comments

Add yours