Хоёр Солонгосын уулзалт болно

Хоёр солонгосын уулзалт болоход цаг хүрэхгүй хугацаа үлдлээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Хойд Солонгосын Удирдагч нар уулзахад 1 цаг хүрэхгүй хугацаа үлджээ. Уулзах газар руу Мүн Жэ Ин. Ерөнхийлөгч хөдөлсөн гэж дөнгөж сая SBS телевизээр мэдээллээ. Засгийн газрын ордноос гарахдаа машинаасаа бууж иргэдтэйгээ уулзаж гар барьж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мөн Пхенъянаас гарсан гэж мэдээллээ.
Хоёр Солонгосын ерөнхийлөгч, удирдагч Сөүл хотоос 65 орчим км-ийн зайтай, Хойд, Өмнөд Солонгосын зэвсэггүй бүс Панмүнжом гэдэг газар уулзах юм. Ерөнхийлөгч, удирдагч нар уулзахаар хоёр талаас замдаа явж байна.

+ There are no comments

Add yours