Үндсэн хуулийн цэц маргааш хуралдана

УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгажээ. Нэр бүхий иргэн энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Цэцэд хандсан байна. Энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэц маргааш 9:30 цагаас хэлэлцэхээр болжээ.

+ There are no comments

Add yours