Friday, April 19 2024

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар маргаашийн ээлжит хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар болжээ. Тухайлбал, согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигт өгөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
1.Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигт өгөх Засгийн газрын саналГ.ЗАНДАНШАТАР
2.Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатын санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлЦ.НЯМДОРЖ
3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулгын төсөлЦ.НЯМДОРЖ
4.“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлЦ.НЯМДОРЖ
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөлЦ.НЯМДОРЖ
6.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлЧ. ХҮРЭЛБААТАР
7.Ажиллах хүч мэргэжилтэн авах тухайС.ЧИНЗОРИГ
8.Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх, үүргийг шилжүүлэх тухайД.СУМЪЯАБАЗАР
9.Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухайД.СУМЪЯАБАЗАР
10.Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухайБ.БАТЗОРИГ
11.Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухайЦ.ДАВААСҮРЭН
12.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ
 

                                        Танилцуулах асуудал

 

13.Газрын тосны үйлдвэрийн явцын талаар*Д.СУМЪЯАБАЗАР
14.Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарД.САРАНГЭРЭЛ

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: