Saturday, April 20 2024

Хятадын Коммунист намын төлөөлөл манай улсад айлчилна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүнтэй Бээжин хотноо уулзжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын харилцаанд хүлээгдэж буй асуудлуудыг түргэвчлэх, хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон, төлөвлөж буй үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон байна.

Мөн талууд асуудал бүр дээр хамтран ажиллаж, богино хугацаанд шийдлийг гаргах чиглэлээр цаг хугацаатай төлөвлөгөө гарган ажиллах талаар санал солилцжээ. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүн ирэх сард манай улсад айлчлал хийхээр болсон байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: