БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргажээ

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо.

+ There are no comments

Add yours