Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

Энэ хуулийн төслөөр газар иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгаж байгаа юм. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан “Газрын хуулинд реформ хийх шаардлагатай. Газар өмчлүүлэх асуудлыг хугацаагүй болгох хэрэгтэй” гэсэн саналы хэлж байгаа. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 78.2 хувийн саналааг уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжлүүлэв.

+ There are no comments

Add yours