Friday, April 19 2024

Ерөнхийлөгч хоккейн спортыг дэмжинэ

Филиппиний Пасаэ хотод болсон Азийн “Челленж кап” тэмцээнд түрүүлсэн мөсний хоккейн үндэсний шигшээ багаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч баяр хүргэлээ. Ерөнхийлөгч энэ үеэр Хоккейн холбооны тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүстэй илэн далангүй яриа өрнүүлсэн байна. Ерөнхийлөгч баг тамирчдынхаа үзүүлсэн амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн Үндэсний лигийн тэмцээнийг сэргээхэд өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа амалсан байна.

Дашрамд дурьдахад, Чех улс Монголд өвлийн спортын ордон барихад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: