Сураг болсон хүүхдүүдийн хоёр нь осгож нас баржээ

Багануур дүүргийн тавдугаар хороонд иргэн Б-гийнд 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/,  М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:15 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн долоон  алба хаагч, нэг автомашин, дүүргийн цагдаагийн хэлтсийн 61 алба хаагч, дөрвөн автомашин, ар гэрийн зургаан  иргэн, нэг  автомашин, нийт 72 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр хүүхдүүдийн хоёр нь осгож, нас барсан байдалтай олдсон бол нэг нь эсэн мэнд олдсон аж. Одоогийн байдлаар цасан шуурганаас эсэн мэнд олдсон хүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээд байна.

+ There are no comments

Add yours