МИАТ-ын захирал Т.Тамирыг Д.Баттөрөөр солихоор болжээ

МИАТ-ын захирал Т.Тамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг албан тушаалд Шинэчлэлийн Засгийн газрын Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үүрэгт ажилдаа хайнга хандсан хэмээн чөлөөлөгдсөн Д.Баттөр томилогдож байгаа юм байна. Ингэснээр МИАТ-ын газарт “хэмжээлшгүй эрхэт засаглал”-аа тогтоогоод байсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын гар хөл лав л энэ салбараас хумигдаж байна хэмээн ойрын эх сурвалж ам алдлаа. Дашрамд дурдахад Б.Хурцын эхнэр Сарнайгийн эзэмшлийн “Хөөрөх цэг” өнгөт сэтгүүл нь МИАТ-ын нислэгүүдэд эзнээ төлөөлөн “нисдэг” юм байна.

С.Баяр

+ There are no comments

Add yours