Мотоциклийн ослоор хоёр жилийн хугацаанд 112 хүний амь эрсэджээ

Манай улсад жил ирэх бүр мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор мотоциклтой холбоотой зам тээврийн осол ч нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд мотоциклтой холбоотой зам тээврийн ослын улмаас 112 эрдэнэт хүний амь нас хохирчээ. 2017 онд Монгол улсын хэмжээнд 48,0 мянга гаруй мотоцикль бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь зөвхөн хөдөө орон нутагт байгаа бөгөөд иргэд мотоциклийг ахуй амьдралдаа тэр ч бүү хэл малын бэлчээртэй хүртэл унаж хэрэглэж байгаа нь энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болдог байна.

Мөн импортоор орж ирж буй мотоциклийн 20 хүрэхгүй хувь нь улсын бүртгэлд бүртгэгддэг аж. Тиймээс тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр сарын хугацаанд “Мотоциълийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Замын цагдаагийн газар, Автотээврийн Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхэлжээ.

Д.Дулам

+ There are no comments

Add yours