Төрсөн эцгээ хутгалсан хэрэг гарчээ

 Төрсөн эцгээ хутгалсан хэрэг гарчээ

Архидан согтуурсан үедээ төрсөн эцгээ хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг нийслэлд бүртгэгджээ. Хэрэг явдал өнгөрсөн даваа гаригийн орой 20:00 цагийн орчимд болсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд оршин суух 34 настай И нь өөрийн төрсөн эцэг 61 настай Т-г хувийн таарамжгүй харилцаанаас болж, баруун гарын шууд нь хутгалж гэмтээжээ.

Гэр бүлийн хүчирхийллээс гадна архи ууснаас болж нэгнээ хутгалж гэмтээсэн ахуйн хүрээний гэмт хэрэг энэ сарын 10-нд буюу өчигдөр л гэхэд гурав бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд эрэгтэй, 45 настай Т гэгч эрэгтэй, 34 настай Б-г архидан согтуурч, маргаан үүсгэсний улмаас цайны газарт сууж байхад нь хутгалж гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн 17-р хороонд суух, 39 настай, эмэгтэй М гэгч мөн л архидан согтуурсан үедээ 40 настай, эмэгтэй А-г хутгалж гэмтээсэн байна. Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух, 40 настай, эрэгтэй Л архидан согтуурсан үедээ 42 настай, эрэгтэй Б-г хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулжээ.

Иргэд архи согтууруулах ундааг зүй зохисгүй хэтрүүлэн хэрэглэж, улмаар үл ялиг зүйлээс болж маргаан үүсгэн, бусдын биед гэмтэл учруулснаар гэмт хэрэгтэн болж хувирч буй харамсалтай тохиолдлууд энэ мэт өдөр ирэх тусам олноор үйлдэгдэж байгааг нийт иргэддээ онцгойлон анхааруулъя.

Б.БУРМАА

Share

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.