Thursday, March 28 2024

Монгол Улсын хоёр иргэнийг хулгайн хэргээр саатуулжээ

Өмнөд Солонгос улсын Вонжү хотын цагдаагийн газрын ажилтнууд Монгол Улсын хоёр иргэнийг хулгайн хэргээр саатуулсан тухай мэдээлжээ.

Солонгос улсад гурван сарын аялал жуулчлалын визээр очсон 45, 50 настай хоёр эрэгтэйд уг хэрэгт холбогджээ.

Солонгос улсын  цагдаагийн газраас тус хоёр Монгол иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, тэдний дугуй хулгайлж буй бичлэгийг өнөөдөр олон нийтэд үзүүлсэн байна.

Тус хоёр Монгол иргэн  нь оройн цагаар Вонжү хотын орон сууцны хорооллоор хэсч, иргэдийн орцонд цоожгүй орхисон дугуйнуудыг хулгайлж байсан ба энэхүү үйлдэл нь орц болон лифтэнд байдаг хяналтын камеруудад бичигджээ.

Цагдаагийн газрын мэдээлэлсэнээр тэд таван удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх таван дугуй хулгайлж, хулгайлсан дугуйгаа каргогоор Монгол руу илгээсэн байна.

Хулгай хийсэн Монголчууд “Дугуйг эх орондоо очоод хэрэглэх зорилготой байсан” гэж хэлсэн боловч цагдаагийн газрын ажилтнууд “Тэд дугуйг Монголд очоод зарж борлуулах зорилгоор хулгай хийсэн бөгөөд мөрдөн байцаалтаас оргон зайлах үндэслэлтэй тул тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан” гэж мэдээлжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: