Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно.

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт;

Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.  

+ There are no comments

Add yours