ШУУД: УИХ-ын хаврын чуулган эхэллээ

УИХ-ын хаврын чуулган 80.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтэд зориулан үг хэлж байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож байгаа бөгөөд үг хэлэхээр төлөвлөжээ. УИХ-ын чуулган нээлтээ хийсний дараа үдээс хойш 14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр, Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

+ There are no comments

Add yours