Энэ сард хайгуулын лицензийн сонгон шалгаруулалтыг зарлана

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг энэ сараас эхлэхээр болжээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам Засгийн газрын тогтоолоор баталсан 8.6 сая га талбайд аймгуудаас санал авч, Засгийн газарт хүргүүлсэн.

Үүнээс дэмжигдсэн газарт нь сонгон шалгаруулалт зарлах аж. 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Ашигт малтмалын хуулийн шинэчлэлийн хүрээнд хайгуулын лицензийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор болоод байгаа. Холбогдох журмын хүрээнд тухайн лиценз авах хүсэлтэй компаниудаас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэнд нь 100-аас 45 оноо өгч, үлдсэн 55 оноог нь тухайн компанийн ажлын туршлага, чадвар зэргийг харгалзан үзэж өгөхөөр тусгасан байна. Мөн өмнөх хуулиар ямар талбайд лиценз олгохыг Засгийн газар эхэлж шийдээд дараа нь аймгуудад хүргүүлдэг байсан бол энэ удаад аймгууд саналаа гаргаж, Засгийн газарт хүргүүлж байгаагаараа ялгаатай юм.

+ There are no comments

Add yours