СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахын дүү, утсаар чинь ярьчихаад өгье

“Ахын дүү, утсаар чинь ярьчихаад өгье” гэдэг үгэнд хууртан утсаа залилуулсан хоёр тохиолдол өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг харьяалах хэлтсүүдэд шалгалтын ажиллагааг хийж байна.

Өнгөрөгч амралтын өдөр гарсан яг ийм хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах байрны лифтэнд дээрх үгийг хэлээд 8 настай охины гар утсыг залилсан, мөн дүүргийн дөрөвдүгээр хороонд сургуулийн гадаа 10 настай хүүгийн гар утсыг нөгөө л аргаар залилан авч явсан хэрэг гарчээ.

Залилах гэмт хэргийн хохирогч болсон хоёр хүүхэд зэх зээлийн үнээр тооцоход үнэтэй гар утаснууд барьж явжээ. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж хийгээд үр хүүхдэдээ ямар үнэтэй эд зүйл хэрэглүүлэх, тэднийг хамгаалахын тулд хэрхэн юу гэж хэлж, захих нь хүртэл чухал юм. Та хүүхдэдээ “Миний хүү, охин үл таних хүнд гар утсаа бүү өгөөрэй, чамд аюултай” гэдгийг ойлгуулаарай. Хүүхдээ хамгаалъя.

+ There are no comments

Add yours