ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 16-нд дуусна

 Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өдөр орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дуусах юм. ЭЕШ-ын бүртгэлийг 24 цагийн турш онлайнаар авах бөгөөд өмнөх оны төгсөгчтэй нийлээд 45 мянга орчим шалгуулагч шалгалт өгөх урьдчилсан тооцоог гаргажээ.

Шалгуулагчид нийт арван хичээлээс сонголтоо хийх бөгөөд бүх банкны картаар дамжуулан нэг шалгалтын төлбөр болох 5800 төгрөгийг төлөх гэнэ. Харин босго оноогүй монгол, хэл бичгийн шалгалтыг бүх шалгуулагч өгч, тусдаа батламж хуудас авна гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд сануулсан юм. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн шалгалтын үеэр туршилтын ажлыг хийх аж.

У.УУГАНАА

+ There are no comments

Add yours