Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэрийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батласан юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Итгэмжлэх жуух бичгээ 2018 оны 3 дугаар сарын 23 буюу өнгөрөгч баасан гарагт гардаж авсан юм. Харин өчигдөр Элчин сайд Ё.Отгонбаяр Итгэмжлэх жуух бичгээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад гардуулсан талаар АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

+ There are no comments

Add yours