Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг шалгаж байна

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс бусдын биеийг үнэлүүлж байсан нэгэн эмэгтэйг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, 32 настай О гэгч эмэгтэй нь Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саунд бусдын биеийг үнэлүүлж байсныг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлгийн 13.1 дүгээр зүйл (Хүн худалдаалах)-д:

1. Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2. хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

3. Энэ гэмт хэргийг:

3.1. байнга тогтвортой;

3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

+ There are no comments

Add yours