З.Энхтөрийг огцруулж, Р.Эрдэнэцогтыг батламжлахыг хүсчээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт Сүхбаатар  аймгийн Засаг даргын томилгооны асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан хандаж, асуулга хүргүүлжээ.

“Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.3, 18.1.1, 2.1,32.6-д заасан бүрэн эрхийн дагуу аймгийн Засаг дарга З.Энхтөрийг “хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” үндэслэлээр огцруулж, Засаг даргад Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлж, томилуулах саналыг Ерөнхий сайдад ирүүлсэн. Аймгийн Засаг даргыг огцруулах, томилуулах нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын онцгой бүрэн эрхийн асуудал учир нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэрт УИХ-ын гишүүний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бий болсон нөхцөл байдал, намуудын суудлын хувиарлалт, сонгуулиас хойших хугацааны үйл ажлагаганы явц, үр дүнгээс дүгнэлт хийж, төр засгийн ажлыг эрчимжүүлэх, Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд хууль тогтоомж, дээд шатны байгууллагын гүйцэтгэлийг хангаж ажиллах үүрэгтэй. Сүхбаатар аймаг 2017,2018 онд батлагдсан төсөвгүй явж байгаа нь хууль бус үйлдэл газар авч, даамжирч, төрийн ажлыг зогсонги байдалд оруулж байна хэмээн үзэхэд хүргэлээ. Ерөнхий сайд, “Засгийн газраас хууль бус үйлдэл бүү хүсээрэй, хууль бус үйлдэл хийлгэх гэж бүү шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллах болно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс Сүхбаатар аймагт үүссэн нөхцөл байдал, цаашдын бодлого, зорилт, эрх ашгийг бодолцож Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг баталж, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

5Comments

Add yours
  1. 4
    gf

    Засаг дарга асан Батсуурь хадам ааваа нэр дэвшүүлж байх шив дэ. Одо сүхбаатар аймгийг батсуурийн нохдууд амарч өгөх нь дэ. Одо байгаа засаг дарга харин их сайн ажил хийдэг хүн байсан юм сан. Хүнийг ажил хийлгэхүй байсаар хэдэн урвагчуудтайгаа нийлж аймагт их ажил хийх хүнийг унагалаа да, хайран хүн…. чааваас да. Манай аймаг хэзээ нэг иргэд биднийгээ боддог засаг даргатай болох юм болдоо зайлуул.

  2. 5
    Зочин

    Засаг дарга асан Батсуурь хадам ааваа нэр дэвшүүлж байх шив дэ. Одо сүхбаатар аймгийг батсуурийн нохдууд амарч өгөх нь дэ. Одо байгаа засаг дарга харин их сайн ажил хийдэг хүн байсан юм сан. Хүнийг ажил хийлгэхүй байсаар хэдэн урвагчуудтайгаа нийлж аймагт их ажил хийх хүнийг унагалаа да, хайран хүн…. чааваас да. Манай аймаг хэзээ нэг иргэд биднийгээ боддог засаг даргатай болох юм болдоо зайлуул.

Leave a Reply to gf Cancel reply