Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын гар утсыг удаа дараа хулгайлсан ОХУ-ын иргэн Л болон Монгол Улсын иргэн Б, М, О нарыг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна. Л гэгч нь 1990 онд төрсөн эмэгтэй бөгөөд Монгол Улсад түр оршин суугч, өмнө нь Монгол Улсын хуулиар хулгайн гэмт хэргээр нэг удаа ял шийтгүүлж байсан нэгэн аж.  Тэрбээр өөрийн нөхөр болон өөр хоёр этгээдтэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ.

Тэд хулгайлсан гар утсаа ченжүүдэд “тушаадаг” байсан аж. Цагдаагийн алба хаагчид үүрэн телефоны компаниудтай хамтран тэдний хулгайлсан гар утаснуудыг эздэд нь хүлээлгэн өгчээ. Тэд 2018 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр 30 минут зогсохдоо иргэдийн 13 гар утсыг хулгайлсан гэж мэдүүлсэн нь эд мөрийн баримтаар тогтоогдсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.