Хэзээнээс бид асуудлыг шийдвэрлэж эхлэх вэ

Хэдэн сарын өмнө банкиндаа шинэ үеийн залуусыг бэлтгэх зорилгоор их дээд сургууль төгссөн, шижигнэсэн сайхан 1034 залуусыг ажлын ярилцлагад дуудав. Хэд хэдэн томоохон захирлууд оролцсон нэлээн сүртэй, өргөн арга хэмжээ боллоо. Ярилцлага, багийн ажиллагаа, дасгал гэсэн 3 үндсэн хэсгээс бүтсэн орчин үеийн хүний нөөцийн арга хэмжээ болсон. Хэн нэгнээр яриулахгүй, арын хаалгадуулахгүй, төгссөн сургууль дипломоороо гологдохгүйгээр зөвхөн өөрийнхөө хандлагаар сонгогдох боломжийг бий болгосон арга хэмжээ буюу Job Fair зохион байгуулав.

Шалгаруулалтын үеэр нэгэн туршилтыг явуулахаар болов. Тэрхүү туршилтыг давсан залуусыг ямар ч асуулга, шалгалт, олон давхар ярилцлага үгүйгээр ажилд авахаар хүний нөөцийн захирлуудтайгаа тохиролцов.

1. Ярилцлагад оролцогч бүрийн хажууд хоосон усны сав тавив. Гэхдээ ойр хавьд нь хогийн сав байхгүй. Тухайн ажил горилогч маань хоосон усны савыг аваад хогийн сав хайж олоод хийвэл тухайн ажилтан сорилгыг давсан гэж үзнэ.
2. Ярилцлагад оролцогч маань уртаас урт цэнхэр хивс дээгүүр алхаж орж ирнэ. Тэрхүү хивсний голд А4-ийн хэд хэдэн цаасыг базаж хүний нүдэнд тод харагдахаар хаяв. Тухайн ажил горилогч нь тэрхүү хогийн цаасыг хогийн саванд аваачиж хийвэл мөн л бидний шалгаруулж байсан ажилд шууд тэнцэх байв.

Гэтэл………..цөөн тооны 2-3 хүн л хогийг авч хогийн саванд хийв. Бусдаас нь….таны сууж байсан сандалны хажууд хоосон усны сав байсан та яагаад хогийн саванд хийсэнгүй вэ гэж асуухад?!!!!

1. Анзаараагүй……гэх хэнэггүй байдлаа илтгэсэн хариулт
2. Хараагүй…… гэх гоомой, хайнга байдлаа илэрхийлсэн хариулт
3. Ойр хавьцаа хогийн сав харагдаагүй учир авч хийгээгүй……………. гэх сэтгэлгүй, тэмүүлэлгүй хариулт
4. Би тэр хогийг хаяагүй тул цэвэрлэх шаардлагагүй………буюу хэн нэгэн юу хийсэн нь огт хамаагүй би оролцохгүй юм шүү, би л тэр зүйлийг цэвэрлэхгүй, хийхгүй, миний асуудал биш гэсэн амин хувиа хичээсэн, хамтач биш зан илэрхийлсэн хариулт
5. Цэвэрлэгч байсан тул нээх анзаараагүй ……..гэх бусдыг үл хайрлах, үл хүндэтгэх, бусдын ачаанаас үл үүрэлцэх, сэтгэлгүй үл бүтэх хариултыг залуус өгч байлаа.

Зөвхөн хариултаас гадна биеийн хэл ч гэсэн залуусын хандлагыг илэрхийлж байв.

1. Сандал дээр тавьсан хоосон усны савыг авч хажуудаа тавиад суух буюу хэт амар хялбар аргаар ажиллах, амьдрах сонирхол
2. Хивсэн дээр тавьсан цаасан хогийг тойрч гарч байсан буюу асуудлаас зугтсан, гар дүрж шийдэл олох сонирхолгүй
3. Хоосон усны савыг авч цэвэрлэгчийг дуудаж гарт нь атгуулах замаар дараачийн хүнд хогийг өгөх буюу асуудлыг дамжуулж, шилжүүлж байлаа.
4. Хамгийн харамсалтай үзэгдэл нь хажууд нь хоосон хог, сав, байсаар байхад огтын анзаарахгүй, анзаарсан ч хайхрахгүй суусаар байсан нь асуудал нүдэн дээр нь ил байсан ч засаж залруулах чадваргүй, сэтгэлгүйг илэрхийлж байв.

Яагаад хогийг аваад хогийн саванд хийгээгүй вэ гэж асуусахад огтын санаа зовсон шинжгүй олон тооны ой гутам хариулт өгч байсан нь залуусыг бусдыг мэдрэх мэдрэмжгүйг илэрхийлж байлаа.

Үүнээс үүдэн дараахь ойлголтуудад хүрсэн юм.

1. Их дээд сургуулиуд гэхээсээ гэр бүлийн хүмүүжил асар их алдагдсан үе бий болжээ. Үнэт зүйл, жанжин шугам гэдэг зүйл үгүй болж,
2. Хамтач сэтгэлгээ нэг нэгнийгээ гэх сэтгэл дутсан нэгэн үе арми бий болж байна.
3. Асуудлыг харах, олох, шийдвэрлэх, өөрөөрөө муу муухайг дуусгах сонирхол тэсвэр тэвчээр байхгүй хүмүүс их дээд сургууль төгсөж байна.
4. Дараачийн хүнд, хэн нэгэнд муу муухайг дамжуулахгүй шүү гэх сайхан сэтгэл дутаж байна
5. Аливаа асуудал дамжиж ирсэн ч тэрийг эзэнжүүлж, өөр дээрээ хариуцлагажуулж дуусгах сонирхол байхгүй нь харагдаж байлаа.

Банкинд ажилладаг нэлээд хэдэн залуус – би энэ зээлийг олгоогүй ш дээ. Би яагаад төлүүлэх ёстой гэж? Тэрний л хийсэн муу, муухай ажлаас болж би шаварт уналаа гэх үгсийг хэдэнтээ сонсож байсан. Хүнд үнэт зүйл суулгах, өөрийн гэсэн зарчим, итгэл үнэмшил, алсын хараатай болгох, ертөнцийг үзэх эерэг үзэлтэй болгох ажлыг эцэг эх нь, ерөнхий боловсрол, их дээд сургууль өгөөгүйгээс ажлын байран дээр гарч ирэхэд нь бүхий л том байгууллагууд сургалт арга хэмжээ зохион байгуулж тэдгээр алдагдсан зүйлсийг өгөхөөр олон тооны өндөр зардал гаргаж байна. Зарчмын хувьд залуус маань их сургууль төгсөхдөө л ажиллахад бэлэн боловсон хүчин болсон байх учиртай. Хамгийн харамсалтай нь дөнгөж их дээд сургууль төгссөн залуус ийм байгаа юм биш, олон жил ажилласан, аливаа зүйлийг мэдвэл мэдэхээр ойлговол ойлгохоор болсон ахмад үеийн хүмүүс хүртэл буруу хандлага гаргадаг. Тодруулбал дээрх явдлыг ярихаар…….

1. Аа сүртэй юм хүүхдүүд анзаараагүй байлгүй
2. Чи хэтэрхий эмзэг хүлээж авч байна
3. Хог авч хаяагүй нь сайн байна, хүний юманд дураараа хүрдэггүй сайн хүүхдүүд байна гэх асуудлыг элэглэх, хошигнол болгоод өнгөрөөдөг хэт явцуу маазруу зан гаргах нь их байв.
4. Байдаг л асуудал ш дээ ер нь тийм болчихсон тэгээд яах юм…….гэж хариулах нь алдаатай эвлэрдэг, бурууг буруутгадаггүй, зөвийг эрэлхийлдэггүй, зааж сургадаггүй, залж залруулдаггүй харанхуй дээд үе бий болсны гай нь хойч үедээ нөлөөлж байна.

Бид байгальд хог хаядаггүй гэх хүмүүстэй атал хогоор дүүрсэн Тэрэлжийн хөндийтэй, бид утаа гаргадаггүй гэвч өвөлдөө дүүрэн утаатай нийслэлтэй, бид эмэгтэй хүнийг хүчирхийлдэггүй атал хэдэн үеэрээ хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдтэй. Учир нь бид асуудлыг шийдвэрлэдэггүй үе үеийг бий болгожээ. Залуустаа хэлэхэд энэ бүхний эсрэг зогсоод бид өөрчлөлтийн үе, бид шинэчлэгдсэн залуус, бид дараагийн манлайлал гэдгийг үйлдлээр үзүүлэх, үр дүн, шийдэл гаргах, гар дүрж асуудлыг шийдвэрлэх залуус нийгэмд хэрэгтэй байна.

Үр хүүхдээ өндөр цалинтай болоосой, сайхан амьдраасай гэж өртөг өндөртэй сургуульд сургаж буй эцэг эхчүүддээ захихад – та үр хүүхдээ амжилттай явуулахыг хүсч байгаа бол зорилго зорилт тэмүүлэлтэй биет хүн бий болгохоос гадна НОМЫН НОМООС ИЛҮҮТЭЙ ХҮНИЙ НОМД СУРАЛЦСАН ҮР ХҮҮХЭДТЭЙ болоорой гэж захья.

(Жич: энэ сорилд тэнцсэн бол шууд ажилд авах байсан тэнцээгүй байсан ч ярилцлага, багаар ажиллах ажиллагаа, шалгалт бүх хүнд хийгдэж 250 аад залуусыг ажилд авсан болно, гол нь сорилд тэнцэж шууд ажилд орсон хүн гараагүй нь харамсмаар)
Эх сурвалж: Facebook

+ There are no comments

Add yours