Энэ долоо хоногт 28 жолоочид баривчлах шийтгэл оногдууллаа

2018 оны гуравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 868 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 610 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 34 хүн гэмтэж бэртжээ. Үүний найм нь бага насны хүүхэд, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гурван жолооч, гурван явган зорчигч зам тээврийн осолд холбогдож, өртсөн байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа, байшин мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага 30 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 37 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурчээ.

+ There are no comments

Add yours