Дагавар охиноо хүчирхийлсэн хойд эцгийн ялыг хэвээр үлдээжээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс таван настай дагавар охиноо хүчирхийлсэн Э.В-д оноосон 18 жилийн ялыг хэвээр үлдээжээ.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Э.В-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ял оноосон. Шүүгдэгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг  сануулахад өнгөрсөн оны аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн харамсалтай хэрэг гарсан.Тухайн үед охины ээж самранд явж охиныг айлд үлдээсэн байна. Нагац эгч нь нь охин яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуурнаас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан аж.

 Харин маргааш өглөө нь гэр лүүгээ дагуулж явах замдаа охин бие засахад гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч ирж, шүүх эмнэлэгт дүгнэлт гаргуулахаар хандсан байна. Ингээд охиныг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд үзүүлэхээр болсон ч үзлэгийн төлбөр арван мянган төгрөг байхгүй хэмээж байсан учир хажууд нь байсан залуу төлбөрийг нь төлсөн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнд дэлгэснээр уг хэрэг олны анхааралд өртсөн юм.

1 Comment

Add yours

+ Leave a Comment