Хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн удирдах албан тушаалтнуудын хэргийг дахин сөхнө

Нийслэлийн прокурорын газраас өмнө нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн улс төрийн удирдах албан тушаалтнууд холбогдох хэргүүдийн хуульзүйн үндэслэлийг дахин шалгах шалгалтыг явуулах гэж байна. Энэхүү шалгалтын хүрээнд урьдчилсан байдлаар Батлан хамгаалах яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох зарим хэргүүдийг сэргээж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээр болсон тухай Нийслэлийн прокурорын газраас мэдээлжээ.

+ There are no comments

Add yours