Мөнгөний бодлогын хүүг 10 хувь болголоо

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг хэлэлцсэн юм. Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох шийдвэрийг гаргажээ.

Мөн банкны төгрөгийн нөөцийг 10.5 хувиар, гадаад валютын заавал байх нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоосон байна.

+ There are no comments

Add yours