Архины эмчилгээнд 1296 хүн сайн дураар хамрагджээ

Сүүлийн таван жилд 14453 хүн архины эмчилгээнд хамрагджээ. Үүнээс 3157 хүн нь албадан, 11296 хүн нь сайн дураар эмчлүүлсэн гэсэн тоо байна. Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсын хүн амын дунд архинд донтох өвчин 40 дахин нэмэгджээ.  Хүн амын дунд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байгаагаас үүдэн өвчлөл, осол гэмтэл, нас баралт, хүчирхийлэл, ажилгүйдэл, гэр бүл салалт буурахгүй байгаа шалтгаан болдог байна.

Дэлхийн улс орнуудад нэг хүнд ноогдох архины хэмжээ жилд таван литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа гэх өндөр үзүүлэлт гарчээ. Иймд согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох, хэрэглээг бууруулах шаардлагатай байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар монгол хүний цусан дахь архи задалдаг ферментийн агууламж 3.5 дахин бага байдаг гэдгийг тогтоосон байдаг.

+ There are no comments

Add yours