Tuesday, April 23 2024

М.Энхболд: Нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна

УИХ-ын дарга, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн М.Энхболд өөрийн сошиал хуудсаараа дамжуулан морин уралдаан зохион байгуулсан комиссын өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

-Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно.

+ There are no comments

Add yours

You May Also Like: