Friday, April 19 2024

Аудитаар төсвийн 15 байгууллага “хязгаарлалттай” санал дүгнэлттэй гарчээ

Үндэсний Аудитын Газраас төсвийн шууд захирагчдын 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийжээ.

Үүнээс ҮАГ-ын Санхүүгийн аудитын газар 40 байгууллагын, хараат бус хуулийн этгээдээр гэрээгээр нийт 134 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан бөгөөд төсөв захирагч, санхүүгийн ажилтнуудыг байлцуулан дүгнэлтийг гардуулах арга хэмжээг  зохион байгуулав.

Тус арга хэмжээг нээж аудитын дүгнэлтийн талаар МУЕА-ын орлогч С.Оюунбилэг,  Санхүүгийн Аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг нар танилцуулж, аудитын дүгнэлтээр гарсан зөрчил дутагдлыг хугацаанд нь арилгах, хойшид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

2018 оноос аудитын тайланг хэрэглэгчдэд ойлгомжтой болгох үүднээс  хуудас болгоныг баталгаажуулан таних тэмдэг тавьсан бөгөөд ногоон өнгийн тэмдэг зөрчилгүй, цэнхэр өнгийнх нь хязгаарлалттай, улаан өнгийнх нь сөрөг болон санал дүгнэлт өгөхөөс татгалзсан болохыг харуулж, мөн бар коджуулж байгаагаараа онцлогтой болсон байна.

Аудитаар нийт 118 байгууллагад “Зөрчилгүй”, 15 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” санал дүгнэлт өгсөн байна.

Төсвийн мөнгийг үр дүнтэй, үр өгөөжтэй зарцуулах, алдаа дутагдал гарвал тухай бүр засч залруулж хамтран ажиллаж байхаар харилцан санал солилцов.

+ There are no comments

Add yours

You May Also Like: