Гэмт хэргийн үндсэн шалгаан архидалт гэжүү

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэрэг бүртгэх албанаас төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг оролцуулан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2017 онд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”  нийт гэмт хэргийн 27.3 хувийг эзэлжээ. Энэ гэмт хэргийн 37.9 хувийг согтуугаар үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн үндсэн шалтгаан нь архидалт байгаа нь тогтоогджээ.

Архидан согтуурахыг бууруулах, иргэдийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ хэлэлцүүлгийн зорилго оршиж байна.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Шүүхийн ерөнхий зөвлөл, УЕПГ, МХЕГ,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль,Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэл,дүүргүүд дэхцагдаагийн газар, хэлтсийн дарга нар, Хэрэг бүртгэх тасгийн дарга нар, МӨХ, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн хорооны хурлын болон засаг дарга нар, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо,Монголын сурагчдын холбоо, ”Лантуун дохио”,”Хөөрхөн зүрхний аян” ТББ-ууд оролцож “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо болон хамтын ажиллагаа, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байна.

+ There are no comments

Add yours