Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://judcouncil.mn/hashom2016.html хэсэгт байршуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүх засаглал сүүлийн 28 жил нэг ч ард түмнээр дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс урвасан. Өнөөдөр нууц биш шүү дээ. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн. Зарим шүүгчийн дансанд сая доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө. Эхнэр нь нотариат хийдэг. Тэр орлогоор сая доллар олсон гэсэн. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ…” хэмээн ярсьан билээ. Үүнээс үүдэн “Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага нийгэмд тархаад байгаа юм.

Тиймээс эл мэдээлэл үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой болсон гэдгийг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм.

+ There are no comments

Add yours