Thursday, March 28 2024

Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилж байна

Газрын тосны тухай  хууль батлагдахаас өмнө хийгдсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх ажил хийгдэж байна.

2014 оны долдугаар сард баталсан Газрын тосны тухай хуулиас өмнө байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг зарим нэг зарчилтэй, хуулиас давсан журам хэмээн салбарын зарим мэргэжилтнүүд хэлдэг.

Тиймээс өмнө батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-т нийцүүлэн шинэчлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгоод байгаа аж.

Үүний дагуу гэрээлэгч компаниудтай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар  зургаан гэрээг шинэчлэн байгуулаад байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: