Архангайд газар хөдөлсөн үү

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, /Ө 48052/0.0//, У 101045/00/// гуравдугаар сарын 15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  Энэ талаар  сумын Засаг даргын Тамгын газрын даргаас  “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэлээ.

+ There are no comments

Add yours