47 метр гүний худгаас нянгийн бохирдол илэрчээ

Нийслэлийн 136 цэгээс хөрсний дээж авч шинжилгээнд өгөхөд нийт газар нутгийн 88 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн газар нутагт хүнд метали ихээр илэрсэн бөгөөд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим айлын бие засах газрын бохир газрын гадаргаас доош 6 метр хүртэл хөрсөнд нэвчсэн байгааг Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгаандаа дурьджээ. Мөн 47 метрийн гүний худгийн уснаас дээж авахад нянгийн бохирдолтой болох нь тогтоогдсон байна.

+ There are no comments

Add yours