Хүн хүнээ гэсэн сэтгэл хамгийн агуу

Өчигдөр бөглөрөөд зогсож байтал араас пид гээд л хусаад хаялаа. Буугаад харсан арын гүприйг маань чихээд хаячихсан нэг эмэгтэй их л сандарчихсан сууж байв. За би ч нэг их уурласангүй албаар мөргөцөн биш, очоод яаж байгаад мөргөчихвөө гэтэл дуу нь гарсангүй, ажиглахнээ таксинд явж байгаа бололтой ардаа хоёр хүн суулгацан их л ядарсан царайтай харагдав. Уг нь гайгүй мөргөсөн бол би тоохгүй яваад л өгөх байлаа, гэвч гүпр маань бүр чихэгдчихэж, хоёулаа тохирсон нь дээрдээ цагдаа ирвэл таны оноог хасаад торгоод бичиг баримтыг тань аваад бөөн юм болно гэсэн юу ч дуугарсангүй, ийм үед үнэхээр хэцүү юм байна лээ. Үнэндээ энэ эмэгтэйд мөнгө ч байсангүй. За би гэдэг хүн ТА ЖОЛООГОО ЦААШИД БОЛГООМЖТОЙ БАРЬЖ БАЙГААРАЙ ОДОО ЯААЯ ГЭХЭВ ДЭЭ ГЭЭД Л ЯВААД ӨГЛӨӨ, Уучлаарай маш их баярлалаа гээд л бараг нулимс нь цийлэгнээд үлдсэн дээ, яахав дээ төмөр хаана ч олдоно, хүн хүнээ гэсэн сэтгэл агуу шүү дээ. Энэ хүний 10 хоног махаа зулгааж ар гэрээ тэжээх гэж олсон мөнгийг нь хоёр төмөр шүргэлцсэний төлөө би авах гэж улайраад яахав дээ.

Baatar Temuulen

+ There are no comments

Add yours