Нэг настай хүү тогоотой халуун хоолонд түлэгдэн нас баржээ

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай, ой зургаан сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн ГССҮТ-д очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байсан аж. Гэвч өчигдөр хүүгийн бие муудаж Баяннзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас баржээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

 

+ There are no comments

Add yours