Тухтай орчинд гэр бүлээрээ эмчлүүлээрэй

Гэртээ байгаа мэт тухалж, эмнэлгийн үйлчилгээ, сувилгааг эхчүүд, хүүхдийнхээ хамтаар авах боломжтой эмнэлэг манай улсад нээгдсэн байна. Та бидний сайн мэдэх “Долоон одой” эмнэлэг үйл ажиллагаагөө өргөжүүлэн дээрх үйлчилгээ, сувилгааг үзүүлдэг болжээ. Нярай хүүхэд өвдөх гэр бүлийн хамгийн том стресс болдгийг хэн хүнгүй мэднэ.

Магадгүй одоо ч олон гэр бүл энэхүү асуудлыг туулж байгаа байх. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, гэр бүлтэйгээ хамтдаа байж, эмнэлгийн үйлчилгээг эх хүүхэд хамтдаа авах боломжийг Долоон одой эмнэлэг үзүүлэх боломжтой болжээ. Тун саяхан өргөтгөсөн ажлынхаа нээлтийг хийж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд байгаа тус эмнэлэгт одоо эх хүүхэд хамтдаа сувилуулан эмийн болон нөхөн сэргээх эмчилгээ, усан эмчилгээ, бариа заслын эмчилгээ хийлгэх боломжтой.

 

Монголын эрүүл мэндийн салбарт цөөнгүй жил ажилласан тус эмнэлгийн хамт олон өөрсдийн туршлагадаа үндэслэн эмнэлгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн бяцхан үрсийг эхчүүдийнх нь хамтаар цэвэрхэн тохилог орчинд найрсаг хамт олны чанартай эмчилгээ сувилгаагаар хүлээн авахаар болж байна.

 

 

 

 

 

Тус сувилалд та гэртээ байгаа юм шиг орчин нөхцөлд, шаарлагатай бол гэр бүлийн асран хамгаалагчийнхаа хамт сувилуулахаас гадна, жирэмсэн үеийн хяналтыг цогцоор нь хийх юм байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор эмийн сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээ, усан эмчилгээ, хөдөлгөөн, бариа заслын эмчилгээ хийх боломжтой байгааг дуулгахад таатай байна.
Үргэлж найрсаг, шинэ соргог, хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлж байгаа Долоон одой эмнэлгийн эх хүүхдийн эмчилгээ сувилгааг сонирхоод үзээрэй, монголчууд аа.

 

6Comments

Add yours
  1. 1
    Egjee@ yahoo.com

    Сайхан сонсогдож байна. Хүний төлөө гэсэн ийм сайхан үйлчилгээ нэвтрүүлж байгаад баяртай байна. Хоногийн үнэ нь хэд вэ. Хаана байдаг вэ

  2. 2
    Egjee@ yahoo.com. Delgersaihan

    Сайхан сонсогдож байна. Хүний төлөө гэсэн ийм сайхан үйлчилгээ нэвтрүүлж байгаад баяртай байна. Хоногийн үнэ нь хэд вэ. Хаана байдаг вэ

  3. 6
    Сэрчмаа

    манай гэр бүл очиж үзсэн үнэхээр гоё юм байна лээ. эмч асрагч нар нь үнэхээр найрсаг. үйлчилгээ нь ч гэсэн их таалагдсан усан эмчилгээ нь ёстой гоё юм байна лээ. Хоногийн 95 мянга гэсэн байхаа. Шинэ яармаг хороололд байдаг. агаар нь ч сайхан. очоод үзээрэй ээжүүдээ

+ Leave a Comment