Thursday, April 25 2024

Газраа өмчилж авцгаая

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ.

Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд гурван сарын аяныг зохион байгуулж, нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 2571иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажилласан.

Аяны хүрээнд зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн  газраа өмчилж авах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: