Найман эмэгтэй баярынхаа өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Улаанбаатар хотод 24-60 насны найман эмэгтэй согтуу нөхөртөө зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас цагдаагийн байгууллагаас тусламж хүсчээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний … тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны …байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй юм байна.

+ There are no comments

Add yours