Орон нутгаас улсын эмнэлгийг зорин мэргэшсэн эмч нарын яаралтай тусламж үйлчилгээг түшиж ирдэг иргэдэд хүрсэн нэгэн үйлчилгээ бол 2017 оны 12 дугаар сард ашиглалтад орсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн онгоцны тусгай зогсоол юм.

A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг өнгөрсөн бямба гарагийн 18.00 цагт Өвөрхангай аймгаас тархины цус харвалттай хүнд өвчтөн тээвэрлэж ирэн алтан амийг нь аварсан юм. Тус өвчтөн Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Тархины мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэхээр ийнхүү ирж, эмчилгээнд орсон байна.   

Дашрамд дурдахад, өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болсон. Тухайлбал, 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон хүнийг машинаар тээвэрлэхэд  2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг эмнэлгээс очоод тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой. Мөн  нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах боломж орон нутгийн өвчтөнд ирж байгаагаараа давуу талтай гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.