Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ

Монгол Улсад хүний дархлал олдмол хомсдол буюу ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байсан юм. Тэгвэл  2017 оны байдлаар ХДХВ/ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар ДОХ-ын халдвартай 249 иргэн бүртгэгдээд байгаагийн 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүний 79,2 хувь нь бэлгийн цөөнх хүмүүс байгаа юм. 2016 онд ДОХ-оор 100 орчим хүн нас баржээ.

Насны хувьд 20-44 насныхан буюу 56 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улс ХДХВ/ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азийн хүн ам олонтой улс орнуудын жагсаалтад багтсан байна. Энэ талаар “Asia News” мэдээлсэн байна. Азийн 50 орчим улс орноос ХДХВ/ДОХ-ын тоогоор өндөр улс орнуудын жагсаалтад Монгол улс 14-т бичигджээ.

Г.Халиун

+ There are no comments

Add yours