Ерөнхий сайд Хятад улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анхны албан ёсны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д айлчлал хийсэн. Энэ удаад Ерөнхий сайд хоёр дахь гадаад айлчлалаа  БНХАУ-д хийхээр болжээ. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд БНХАУ-д айлчлал хийх тов гарсан байна. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол улсын Ерөнхий сайдын тус улсад хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн айлчлал болохыг тус яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours