Saturday, April 20 2024

Тэмээний баяр энэ сарын 26-нд болно

Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 26-нд Завхан суманд тэмээний баяр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхох боломжтой юм байна. Зохион байгуулагчид баярын арга хэмжээг сонирхохоор очих хүмүүсийг монгол хувцастай ирэхийг санал болгожээ.

Тэмээний баярын үеэр дараахь арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар товлосон байна.

-Тэмээтэй жагсаал
-Хурдан тэмээний уралдаан
-Тэмээтэй буухиа тэмцээн
-Гоё ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах
-Тэмээн чарганы үзүүлбэр, үйлчилгээ
-Ардын бий биелгээний үзүүлбэр

+ There are no comments

Add yours

You May Also Like: