Ц.Даваасүрэн: Оюутолгой Монголоос эрчим хүч авахгүй байх гэрээг цуцалсан

Монгол Улсын Засгийн газар ‘Оюутолгой’ компанийн Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг барих гэрээг цуцалсантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Тэрбээр ”Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюутолгойн цахилгаан станц барих төслийг зогсоосон гэсэн ташаа мэдээлэл гарсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т  зааснаар, Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурьдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангах байсан. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сараас эхлэн Оюутолгой Монголоос эрчим хүч авах байсан ч өнөөдрийг хүртэл аваагүй байгаа юм. Гэтэл энэ заалтыг 2014 оны наймдугаар сарын 14-нд байгуулсан байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний 1.4.1 ‘Талууд Тавантолгой төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа болон уг төслийн баригдаж дуусах хугацааг харгалзан, хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан Оюутолгой ХХК-ийн үүрэг түдгэлзэх ба үйлдвэрлэлт эхэлсэнээс хойш болон Оюутолгой ХХК уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газар Оюутолгой ХХК заавал Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэдэг утга бүхий заалт оруулж өгсөн  тул Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд хүчингүй болгосон’ гэв.

С.СӨРӨЛТ

+ There are no comments

Add yours