Орхон аймагт малын гоц халдварт өвчин гарчээ

Орхон аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт шүлхийн өвчин энэ сарын 15-нд гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус сумын Улаантолгой багт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг хяналтын зургаан цэгээр дамжуулан энэ сарын 16-наас эхлэн тогтоосон байна. Сэжигтэй бүст байрлах 34 өрхийн 1431 үхэр, 19 хонь, 64 ямаа нийт 1514 малд үзлэг хийжээ.

+ There are no comments

Add yours